Пакистаны нэр хүндтэй жүжигчин бүсгүй өөрт нь нэгэн поп од залуу бэлгийн дарамт үзүүлснийг олон нийтэд дэлгэжээ. Тэрээр уламжлалаа хатуу баримталдаг Пакистан улсад #MeToo хаштагийг хэрэглэсэн анхны эмэгтэй болж байгаа юм.
“The Reluctant Fundamentalist” зэрэг олон киногоороо нэрд гарсан Миша Шафи мэдэгдэхдээ дуучин Али Зафар бие махбодод нь халдаж, бэлгийн дарамт үзүүлснийг мэдэгдсэн юм. Харин Зафар нь уг мэдэгдлээс татгалзаж, хуулийн хүрээнд арга хэмжээ авна гэдгээ хэлжээ.
Жүжигчин бүсгүйн мэдэгдлийн дараа олон нийтийн сүлжээгээр эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийллийн талаарх үзэл бодлоо хуваалцаж, Али Зафарыг үзэн ядаж эсэргүүцсэн сэтгэгдлүүдээр дүүрсэн байна.
Холливудын нэрт продьюсер Харви Вейнштейний хэрэг явдлаас үүдэлтэй #MeToo бэлгийн дарамтны эсрэг хаштаг ийнхүү Пакистанд анх удаа шуугиан дэгдээгээд байна. Пакистаны нийгэм бол уламжлалт хуучинсаг байдлаа хадгалж буй бөгөөд эмэгтэйчүүд маш олноороо бэлгийн дарамтанд өртөж байдаг хэмээн төрийн бус байгууллагууд мэдэгджээ.
Орчуулсан Б.Болормаа