2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Монгол орны ихэнх гол, мөрөн мөснөөс бүрэн чөлөөлөгдсөн хэдийч зарим гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхижиж мөс эрчимтэй хайлж, хаврын шар усны үер цөнгийн хахаатай давхцан голын усны түвшин нэмэгдэж, ус эргээсээ хальж голын эрэг татам орчим усанд автах үзэгдэл ажиглагдаж болзошгүй байна.
Иймд ард иргэд хаврын шар усны үер болон мөс цөмрөх аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Гадаргын усны судалгааны хэлтэс