Титаник хөлөгт хамгийн анх үйлчилгээнд ашиглаж байсан хоолны цэсийг дуудлага худалдаагаар 100,000 доллараар худалдсан байна. Энэ нь 1912 оны дөрөвдүгээр сарын хоёрны өдөр тус онгоц далайд гарсан анхны өдөр “Миррете” махтай шөл, чихэртэй талх, хурганы мах бүхий үдийн зоогны цэс ажээ.
Титаник сүйрэх үед ослоос амьд үлдсэн багийн ахлагч, хоёрдугаар ахмад Чарлиз Лайтоллер 1912 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Саутхэмптоноос явахдаа энэхүү цэсийг эхнэртээ өгсөн аж.
Дуудлага худалдааг зохион байгуулах ажилтан Алэн Оулдриж “энэ бол хамгийн ховор цэс” хэмээн хэлсэн юм. Өнгөрөгч Бямба гаригт дуудлага худалдаан дээр уг цэсийг Британийн ховор нандин эд зүйл цуглуулагч нэгэн эрхэм худалдан авчээ.
Түүнчлэн хөлөг дэх пянзны өрөөний түлхүүрийг Техасын нэгэн сонирхогч 78,000, өөр нэг эрхэм живж амиа алсдан үйлчлэгчийн тэмдгийг 57,000 фунт стерлингээр тус тус зарагдсан байна.
Б.Болормаа