“Time” сэтгүүлээс зарласан 2018 оны Хамгийн нөлөө бүхий 100 эрхмийн жагсаалтанд Өмнөд Африкийн инээдмийн жүжигчин Тревор Ноа болон Зимбабве улсын ерөнхийлөгч Эммерсон Мнангагва нар бичигджээ. Ингэснээр тэд Доналд Трамп, Опра Винфрей, Рианна, хунтайж Харри нартай мөр зэрэгцэн уг жагсаалтад багтаж байгаа юм.
“Time 100” жагсаалтад дэлхийг өөрчлөх үйл хэргээрээ олон нийтийн хүндэтгэлийг хүлээсэн эрхэм хүндтэй хүмүүсийг сонгон тодруулдаг уламжлалтай. Ийнхүү жагсаалтад бичигдэх эрхмүүдийг “Time” сэтгүүлийн ажилтнуудын нэр дэвшүүлсэн хүмүүсээс редакторууд нь сонгон шалгаруулж ийнхүү 100 эрхмийг нэрлэдэг ажээ.
Жагсаалтад нэрлэгдсэн хүн тус бүр өөрийг нь алдартай болгоход нөлөөлсөн хүчин зүйлийн талаар өөртэйгээ ижил түвшний хүнээр богино эх бичүүлдэг аж. Жагсаалтын удирдагчдын төрөлд нэрлэгдсэн ерөнхийлөгч Мнангагва нь Зимбабвегийн хүний эрхийн идэвхтэн тэмцэгч Эван Маварираар уг эхийг бичүүлжээ. Харин өдгөө АНУ-ын “The Daily Show”-ны хөтлөгч хийж байгаа, гайхалтай яриа өрнүүлэгч гэдгээрээ алдартай Ноагийн талаар тун удахгүй намтар кинонд түүний ээжийн дүрд тоглох гэж буй жүжигчин Лупита Нёонг бичсэн байна. Тэрээр “Time 100” жагсаалтад анхдагчдын төрөлд шалгарсан юм.
Түүнчлэн энэ жилийн жагсаалтын эхний зургаан байранд теннисчин од Рожер Федерер болон жүжигчин Николь Кидман нар нэрлэгджээ.
Б.Болормаа