Иргэн У гэгч нь өөрийгөө Цагдаагийн ерөнхий газар, Замын цагдаагийн албанд ажилладаг гэж бусдад итгүүлэн, цагдаагийн албаны нэрийг барьж залилангийн гэмт хэрэг үйлджээ. Тэрээр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож эрхээ хасуулсан иргэн Ж-ээс эрхийг нь сэргээж, жолоочийн үнэмлэхийг нь гаргаж өгнө гэж хуурч мэхлэн 500,000 төгрөг залилж авсан гэмт үйлдлийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс илрүүлэн шалгаж байна.