Канадын Торонто хотод жижиг автобус явган хүний зам руу орсны улмаас осол гарч 9 хүн амь үрэгдэж, 16 хүн хүнд бэртэж гэмтжээ. Энэ талаар тус хотын цагдаагийн дарга Питер Юэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Тэрээр энэ талаар хэлэхдээ “Одоогийн байдлаар энэ ослын улмаас 9 хүн газар дээрээ амь үрэгдэж, 16 хүн хүндээр бэртэж гэмтээд байна” гэсэн бөгөөд мөн Канадын Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайд Ралф Гудэйл үүнийг маш ноцтой асуудал гэж нэрлэжээ. Гэхдээ тэрээр үүнийг террорист халдлага гэж нэрлэхээс татгалзсан байна. Түүнчлэн Ралф Гудэйл Канадын засаг захиргаа өдгөө тус улсад болж буй Их долоогийн уулзалтын үеэр ямар нэгэн террорист халдлага болон гэсэн мэдээлэл авагдаагүйг энэ үеэр онцлон тэмдэглсэн байна.