– Сарын тэмдгээс өмнөх таагүй байдлыг арилгах: Гадил жимсэн дэх витамин В6 цусан дахь сахарын түвшинг зохицуулж, сарын тэмдгээс өмнөх таагүй байдлыг арилгадаг.
– Цусны даралтыг зохицуулах: Гадил жимсэнд кали их, натри бага агуулагддаг учир цусны даралтын түвшинг маш сайн зохицуулдаг байна. АНУ-ын Хүнс ба Эмийн Албаны захиргаа гадил жимсний тухай зарлал дээр гадил жимс цусны даралтыг бууруулах, цус харвалтаас урьдчилан сэргийлдэг тухай сурталчлахыг зөвшөөрсөн байна.
– Сэтгэцийн үйл ажиллагаанд сайнаар нөлөөлөх нь: Англи улсын 200 оюутнуудад хийсэн туршилтын судалгааны дүнгээр гадил зэрэг кали ихээр агуулдаг жимс өдрийн цагаар анхаарал төвлөрөхөд сайн нөлөөтэй, сургалтын үр ашгийг сайжруулдаг байна.
– Өтгөн хаталтаас урьдчилан сэргийлэх: Гадил жимсэнд хоолны ширхлэг /Fiber/ ихээр агуулж байгаа нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахад тусалж, туулгах эм хэрэглэлгүйгээр өтгөн хаталтаас урьдчилан сэргийлж чаддаг байна.
– Согтолтоос сэргийлэх: Согтохоос сэргийлэх хамгийн үр дүнтэй арга бол зөгийн бал, гадил жимсний уурагтай ус уух. Гадил жимс ходоодыг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг ба зөгийн бал нь цусан дахь сахарын түвшинг тэнцвэржүүлдэг байна.
– Зүрхний өвдөлт, цээж хорсохоос урьдчилан сэргийлэх: Ходоодны хүчил хэт ихэдсэнээс улбаалж зүрх өвдөж, цээж хорсдог байна. Ийм үед гадил жимс идэх нь маш ач тустай.