“Антарктид тив болон Өмнөд тэнгисийг хадгалан хамгаалах Олон улсын холбоо”-оос /ASOC/ОХУ-ын Засгийн газарт хандаж Өмнөд Антарктид тив дээр оцон шувуудад зориулсан тусгай хамгаалалтын газар байгуулхад дэмжлэг үзүүлхийг уриалжээ. Тус холбооноос гаргасан мэдэгдэлд “Антарктид тивийн ойр орчмын усан санд буй оцон шувуу болон тэнгисийн бусад ан амьтныг хамгаалах тусгай хамгаалалтын газар байгуулхад дэмжлэг үзүүлхыг хүсье” гэжээ. Өмнөд Антарктидийн бүсэд тусгай хамгаалалтын бүс байгуулах энэхүү санал санаачлагыг Антарктид тивийн орчим дах байгаль ан амьтныг хамгаалах Олон улсын хороо-ны / CCAMLR /хуралдаанаас энэ оны 12-р сарын сүүл гэхэд байгуулхаар шийдвэрлэсэн бөгөөд уг санаачлагыг тус байгууллагын гишүүн ОХУ анхнаас нь дэмжихээ илэрхийлж байсан юм байна.