Дуучин Л.Насанбуян “The Voice Of Mongolia” шоунд оролцож олноос шүүмжлэл магтаалын аль алиныг нь сонсоод байгаа. Тэрээр “Монгол Улсын Филармони”-д гоцлол дуучнаар ажилладаг. Саяхан Л.Насанбуян улсын байгууллагуудын цалинд ихэд шүүмжлэлтэй ханджээ. Дуучин бүсгүй цалингийхаа талаар цахим хуудаснаа ийнхүү бичжээ. Тэрээр “Цалин буулаа гээд мэссэж ирэхээр нь баярлаад хартал 19,000 төгрөг гэхийн… Хичээгээд байхад ингээд байхаар урам хугарч байна. Энэ төсвийн байгууллагын цалин одоо ичмээр бага, хэзээ энэ цалингаа нэмж ард түмний амьдрал баталгаатай болох улс вэээээ…Хурууны хээгээр бүртгэсэн юм байх өө, уг нь яс бүртгүүлээд явсан чинь энэ шүү дээ. Хэзээ нэг өөрчлөлт шинэчлэлт хийгдэж сайхан болох юм би лав үзэхгүй байх өө энэ байдлаараа” хэмээн гомдолжээ.