Дуучин О.Гансувд өнөөдөр /2018.04.27/ “Бөхийн өргөө” -нд анхны бие даасан “Миний ээж хөөрхөн” тоглолт болох байсан. Харин “Бөхийн өргөө” -ний маргаантай асуудлын улмаас хойшилжээ. Тоглолтын бэлтгэлийн явцад “Бөхийн өргөө” –ний зүгээс тоглолт болох өдөр гэхэд үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх болно гэж мэдэгдсэний дагуу уран бүтээлчид төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулаагүй юм байна. Мөн өнөө өглөө БЗД –ийн прокурорын газраас тоглолт зохион байгуулах боломжгүй гэдгийг мэдэгджээ.
Уран бүтээлчид ийм нөхцөл байдал үүссэнд тасалбар худалдан авсан болон ажил цагаа зохицуулан Бөхийн өргөөг өнөө орой зорих гэж байсан иргэдээсээ хүлцэл өчиж байгаа илэрхийлсэн. “Миний ээж хөөрхөн” тоглолт хэдийгээр Бөхийн өргөөнд зохион байгуулагдах боломжгүй болсон ч ирэх сарын 2-ны өдөр UB palace –ын концертын их танхимд болох юм байна. Дуучин бүсгүй хувьд тоглолт нь хойшлогдсонд их л бухимдалтай байгаа гэнэ. Харин найз нөхөд дэмжиж цоглог байгаарай гэсэн урмын үгийг хэлж байгаа юм байна.