Монголоос Лондон хүрэх урт замыг монгол тэмээгээр туулна гээд Нийслэлээс гарсан аялагч Н.Байгальмаа бүсгүй Ховдын хилээр гарах гээд түр саатсан байдалтай байгаа талаар бид өмнө нь мэдээлэлж байсан. Өөрөөр хэлбэл түүний унаж яваа тэмээнүүдийг нь хилээр гаргахгүй гээд хориглосон байсан аж. Тэгвэл энэ асуудлаа шийдсэнээ талаар өөрийнхөө цахим хуудсандаа бичжээ.
Н.Байгальмаа “Монгол Улсын түүхэнд анх удаа тэмээнд пасспорт олгож гадаад орныг зорьж байгаа нь. Англи Улсын засгийн газар, хатан хааны урилгатай гээд ариа л том уу. Тэмээ болгонд гадаад паспорт олгосон. Мөн чиптэй, бас эрүүл мэндийн бүрэн шинжилгээнд хамрагдсан” гэжээ.