-Бамбайн хордлогот үрэвсэл нь бамбайн хэвийн томролтоос юугаараа ялгаатай вэ?
-Нэг, хоёрдугаар зэргийн томролтын суурин дээр клиникийн үйл ажиллагааны ихсэлт байвал томролтын эхний үе шатнаас үл хамааран бамбайн хордлогот vрэвсэл гэж нэрлэнэ. Ихэнх тохиолдолд хүүхэд, өсвөр үеийнхэн, насанд хүрэгчдэд тохиолдоно. Бамбай булчирхайн хордлогот vрэвслийн гол шинж тэмдэг нь уур уцаар аажмаар нэмэгдэнэ. Амархан бухимдаж, зүрх дэлсэж, зүрхний цохилтын тоо ихсэж, хөлөрч, сандруу болно. Хурдан ярьж, гарын хурууны үзүүр, гар, хөл чичирнэ. Мөн турж, нүд гялалзана.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дотоод булчирхайн шүүрлийн их эмч Ц.Бодьцэцэг