С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг үргэлжлүүлэн хорих эсэхийг Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал өглөө 09:00 цаг эхэлсэн. Шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргалыг үргэлжлүүлэн нэг сар буюу 30 хоног хорих шийдвэр гаргасан байна. Үргэлжлүүлэн Баярцогт, Бямбасайхан нарын асуудлыг хэлэлцэнэ.
Шүүхийн шийдвэрийн талаар Б.Мөнхжаргалыг өмгөөлөгч Б.Мэргэн”Сонин тогтолцоо бий болоод байна Прокурор хэргээ танилцуулна гээд шүүгч рүү орчхоод гарч ирээд шүүх хуралдаанд орж үндэслэл бүхий баримт байгаа учраас дахин гэмт хэрэг үйлдэх гээд байна. Энэ гүйцэтгэх ажлын нууц учраас өмгөөлөгчид үзүүлэхгүй гэж байгаа. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхэд хамгийн гол зарчим мэтгэлцэх ёстой. Надад мэтгэлцэх боломж байхгүй байна. 30 хоногоор сунгаад яваад байвал 24 сар хорих боломжтой. Түргэн шуурхай шийдэх гээд байгаа бол яагаад мэдүүлгээ авах хэрэгтэй.Манай үйлчлүүлэгчээс нэгэн удаа мэдүүлэг авсан ахиж мэдүүлэг аваагүй байна. Бидний зүгээс хэргийн хурдан шийдвэрлэх гээд арбитрын шүүхийн шийдвэрийг хүртэл орчуулж өгсөн байгаа” гэлээ.