Умард Солонгосын удирдагч Ким Чен Ын АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр Солонгосыг холбосон цэрэггүй бүс болох Панмунжом тосгонд уулзахыг зөвшөөрчээ. Энэ талаар нэрээ хэлээгүй эх сурвалжаас иш татан CNN телевиз мэдээлсэн байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар уг саналыг 4-р сарын 27-нд болсон хоёр Солонгосын удирдагчдийн дээд хэмжээний уулзалтын үеэр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умардын талд санал болгосон юм байна. Одоогийн байдлаар уулзалт болж магадгүй хоёр Солонгосын цэрэггүй бүс Панмунжомд уулзалтын бүх бэлтгэл ажлыг хангаад байгаа бөгөөд CNN телевизийн мэдээлснээр уулзалтын зарим арга хэмжээ Умардын нутаг дэвсгэр дээр болох ажээ.