Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Баян-Өлгий, Ховд, Говь-Алтайн нутаг, Увс, Завхан, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай, агаарын хуурайшилт ихсэх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 03-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Баруун болон төвийн аймгуудын нутгаар үүлэрхэг, нутгийн хойд хэсгээр бороо, хур тунадас орно. Бусад нутгаар үүлшинэ, бороо орохгүй. Салхи говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, баруун аймгуудын ихэнх нутаг болон Хөвсгөлийн уулархаг нутгаар секундэд 18-20 метр, түр зуур секундэд 24 метр, бусад нутгаар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Монгол Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 4-9 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 11-16 градус, говийн бүс болон Дорнод-Монголын тал нутгаар 25-30 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 23-25 градус дулаан байна.