Карл Марксын мэндэлсний 200 жилийн ойг тохиолдуулж, ХКН-ын Төв хорооны Суртал ухуулгын хэлтсийн удирдлагаар “Үүрд дурсагдах Маркс” хоёр ангит баримтат киног энэ сарын 3-4-нд Хятадын Төв телевиз, Ардын сүлжээ, Синьхуа агентлаг, Төв телевизийн сайтаар зэрэг цацахаар болжээ. Энэхүү киног Хятадын Төв хорооны намын түүх, сурвалж бичгийн академи, Хятадын Төв радио телевиз хамтран бүтээсэн юм байна.
Марксын амьдрал бол бас нэгэн үеийн түүх, гайхамшигт тууль юм. Тус баримтат кино нь Маркс болон түүний журмын нөхдийн хүн төрөлхтнийг чөлөөлөх үйлсийн төлөө насан туршид зүтгэж, онолын судалгаа, хувьсгалын практикт уйгагүй зүтгэсэн үйл явдлыг зураглаж, хүн төрөлхтний дэвшил, дэлхийн социалист үйл хэрэгт Марксизмын үзүүлсэн алс хэтийн нөлөөг харуулсан аж.