Сар шинийн баяр дөхлөө. Энэ үед айл бүр л дутуу зүйлгүй сайхан баярлахыг хүсч, хичээч байна. Гэвч үүнийг далимдуулж, нэгийгээ хулхидаж, илүү ашиг олчих санаатай хүмүүс ч бас олширч байгаа нь харамсалтай. Махны үнэ өмнөх жилүүдийг бодвол харьцангуй хямд байгаа билээ. Гэтэл хямд махыг арай илүү үнээр зарж болох, өөрөөр хэлбэл нэгийгээ хулхидах аргыг манай зарим махны наймаачид хэрэгжүүлэх болсон байна. Тодруулбал, бүтэн хонины махны завсар чулуу хийж, жинг нь нэмэгдүүлж, бусдыгаа хулхидаж байгаа тухай мэдээлэл цахим хуудаснаа цацагдах боллоо. Тиймээс иргэд та бүхэн сар шинийн хүнсээ цуглуулахдаа анхаарал болгоомжтой байхыг сануулья.