Өчигдөр Австрали Улсад суух элчин сайдад нэр дэвшиж байгаа, бас Гадаад харилцааны дэд сайдын албыг хашиж явсан Г.Тэнгэр гэгч өөрийн твиттер хуудаснаа “Х.Баттулга МАН татан буугдах хэрэгтэй гэжээ. Чамд хуцваа гэж хэлье. Намайг Тэнгэр гэдэг. Тусгаар Тогтнолын Ордноос олж болно. Хахах” гэж бичжээ. Тэрээр Х.Баттулга гэснийг бодвол, Монгол Улсын Ерөнхийлөгчийг хэлсэн бололтой. Монгол төрийн босго намхан биш ээ, Өндөр. Түүний хэлсэн үг энэ хүн өөрийгээ хэн бэ гэдгийг тод харуулаад ч байх шиг. Бас, төрийн хүний боловсрол, ёс суртахуун энэ залууд ерөөсөө алга.
Г.Тэнгэр гэж нэртэй, энэ нөхөрт хэлье: Монгол Улсын Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1-д зааснаар “Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн” гэж заасан байдаг. Тийм байтал элчин сайдад нэр дэвшиж байгаа хүн ийм үг хэлээд зогсож байгаа нь даан ч ичгэвтэр байна.