Өмнөд Солонгос улсын ерөнхийлөгч Мүн Че Ин өнгөрсөн оны 5-р сарын 10-ны өдөр, бүх нийтийн сонгуулиар тус улсын 19 дэхь удаагийн ерөнхийлөгчөөр сонгогдож, албан тушаалаа авсан ажээ. Ерөнхийлөгчийн Тамгын газраас тун удахгүй ерөнхийлөгч болсоны 1 жилийн ой тохиох гэж байгаатай холбогдуулан мэдээлэл хийсэн байна.
Тэрээр хэлэхдээ “Ерөнхийлөгч Мүн Че Ин тухайн өдөр өмнөх ерөнхийлөгчдийн адил хэвлэлийн хурал хийхгүй, харин иргэдэд ажлаа тайлагнах, тэдэнд ойр байх үүднээс өнгөрсөн хугацаанд хийсэн томоохон үйл явдлуудын зургаар үзэсгэлэн гаргалаа. Мөн түүний нэр болон уриа бүхий тэмдэг, логотой дурсгалын зүйлсийг нээлттэй худалдаж, олсон бүх орлогыг сайн санааны үйлсэд хандивлана. Ажлын тайланг богино хэмжээний видео нэвтрүүлэг болгож олон нийтэд цацна” гэж хэлжээ.
WW.MGLRADIO.COM