МАН-ын дарга М.Энхболд ОХУ-ын эрх баригч Нэгдсэн Орос /United Russia/ намын урилгаар энэ сарын 26-28-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр эх орноосоо мордлоо. Айлчлалын үеэр М.Энхболд ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Дум /парламент/ дахь Нэгдсэн Орос намын бүлгийн дарга В.А.Васильев, Нэгдсэн Орос намын удирдлагууд, Төрийн Думын гишүүдтэй уулзана. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 2014 оны есдүгээр сард, Холбооны хурлын зөвлөлийн дарга В.И.Матвиенко мөн оны зургадугаар сард, Төрийн Думын дарга С.Е.Нарышкин энэ оны есдүгээр сард Монгол Улсад тус тус айлчилсан нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд эерэг нөлөө үзүүлсэн билээ. Тэгвэл айлчлалын буухиа МАН-ын дарга М.Энхболдын айлчлалаар үргэлжилж байна. Мэдээж энэ айлчлал Монгол Улсын ОХУ-д төлөх ёстой их өрийн 97 хувь буюу 174.2 сая ам.долларыг хүчингүй болгож, үлдэгдэл гурван хувь буюу 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлүүлэхээр Төрийн Дум шийдвэрлэсэн чухал цаг мөчид болж буйгаараа онцлог.
Нөгөө талаас ОХУ Монгол Улсын энэ их өрийг хүчингүй болгосны хариуд Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон орд газар болон төмөр замын төсөл, байгалийн хийн хоолойн төсөл зэрэг Монголын томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох хүсэлтэй байгаа гэх \”бор шувуу\” Төрийн ордноос нисч эхэлсэн. Өнөөдөр Монголын төрийг АН, МАН хэмээх хоёр том нам ээлжлэн удирдаж байна. МАН-ын хувьд ОХУ-тай илүү ойр дотно. Төрийн ордноос ниссэн дээрх \”шум\” үнэн ч бай, худал ч бай удахгүй болох сонгуулийн дараа ОХУ одоо гаргаж буй найрсаг зангийнхаа хариуг харах нь мэдээж бөгөөд тиймдээ ч М.Энхболд даргыг урьж, сайхан сэтгэл гаргаж их өрийг цуцалж байгааг дуулгахын ялдамд МАН засаг барьсан ч ОХУ хамтарч ажиллана, манай хүсэл сонирхол өөрчлөгдөхгйү гэдгийг илэрхийлэх буй заа.
Нинж