Энэ сарын 19-23-ны өдрүүдэд Швейцарийн Давос хотноо
жил бүр зохиогддог Дэлхийн эдийн засгийн форум уламжлал ёсоор зохиогдож амжилттай
болж өндөрлөлөө. Давосын чуулга уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж
тэргүүтэй албаны хүмүүс оролцож эх орноо сурталчлахын сацуу гуйлга гуйж байгаад
дэлхийн нийтийн шившиг боллоо.
Германы ганцхан сэтгүүлчийн ганц жиргээ Монгол
Улсыг дэлхий нийтийн өмнө тун эвгүй байдалд оруулсныг одоо хүргэе.
Мэдээж дэлхийн
хамгийн нэр нөлөө бүхий 1000 гаруй улстөрч, бизнесийн хүрээний хүмүүстэй \”твиттер”-т
холбоотой байдаг Олаф Герсеманн хэмээх хүн нь Германы нэр хүндтэй \”Die Welt” сонинд сэтгүүлчээр ажилладаг бөгөөд Давосын
чуулга уулзалтад оролцож байхдаа \”Монгол Улс Давосын чуулга уулзалтын үеэр
гаднын хөрөнгө оруулагчдын итгэлийг дахин олж авахыг байдгаараа хичээж байна. Хамгийн
цөхрөнгөө барсан улс” хэмээн жиргэсэн нь АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жо Байден
тэргүүтэй олон хүмүүст хүрч элэг доог болохын зэрэгцээ дор бүрнээ нууцхан
сэтгэгдэлд автав.
Уг нь Монгол Улс дэлхийн улстөр, бизнесийн салбарын томчуудын
энэхүү чуулга уулзалтад эх орноо сурталчлахаар үндэсний аялгуу эгшиглүүлсэн
урлагийн тоглолт үзүүлжээ. Гэтэл үүнийг үзэж суусан Германы сэтгүүлч Олаф
Герсеманн \”Монгол Улс дандаа ингэж гуйлга гуйж байдаг, ичдэггүй” хэмээн бодон
ийнхүү \”Хамгийн өрөвдөлтэй улсаар тодруулав”. Гуйлга гуйж ханадаггүй, доромжлуулж ханадаггүй Монгол Улс ингээд доромжлуулсаар л байх бололтой.