Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар өдгөө ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа бөгөөд тэднийг Оюутолгой гэрээ, Дубайн гэрээтэй холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сард цагдан хорьсон билээ.
С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг нэг сар цагдан хорих хугацаа маргааш дуусч байгаа юм байна. Тиймээс тэднийг үргэлжлүүлэн цагдан хорьж шалгах хүсэлтийг өнөөдөр прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд ирүүлжээ. Тэднийг үргэлжлүүлэн хорих уу, суллах уу гэдгийг шийдэх шүүх хурал маргааш өглөө 09:00 цагт тус шүүхэд товлогдсон байна.