ММА буюу холимог тулааны спортын тамирчин Х.Амартүвшин АНУ-д болсон Chosen Few хэмээх тулааны аварга шалгаруулах тэмцээнд хүч үзэн ялалт байгуулжээ. Х.Амартүвшингийн хувьд холимог тулаанаар Монгол Улсдаа гурван удаа аварга болсон бол олон улсын тавцанд 10 дахь тулаанаа ийнхүү хийжээ. Өдгөө 33 настай Х.Амартүвшин жүдо бөх, рагбигаар хичээллэдэг байна. Тэрээр энэ удаа дээд жиндээ өрсөлдсөн бөгөөд 77 кг-д 180 см өндөртэй АНУ-ын тулаанч Дарин Олир байсан юм. Манай тулаанч улаан булангаас гарч, 3 тойргийн турш тулааныг байлдан дагуулж эрч хүчтэй, тэсрэлттэй цохилтууд хийснээр шүүгчдээс илүү үнэлгээг авч чаджээ. Ийнхүү Chosen Few-14 тэмцээнд ялалт байгуулж, Монголын тулаанчдаас MMA-ийн төрөлд АНУ-д аварга болсон анхны тамирчин болсон түүхэн амжилт үзүүллээ. Х.Амартүвшин олон улсын дэвжээнд 10 тулаан хийхдээ 6 ялж, 4 ялагдаад байгаа аж.