Мах, сүүний анхдугаар аян”-ы хүрээнд нэр бүхий 11 аж ахуйн нэгжүүд нийслэл Улаанбаатар хот, Дархан хотын хүн амын хэрэгцээнд зориулж, 12.8 мянган тн мах бэлтгэж, 2018 оны 4 дүгээр сарын 10-наас эхэлж худалдаанд гарч эхэлсэн. Тэгвэл 2018 оны 5 дугаар сарын 11-ний байдлаар Улаанбаатар, Дархан хотод нийт 4334.1 тн мах борлуулжээ. Үүнээс хонины мах 1754.9 тн, ямааны мах 1112.5 тн, үхрийн мах 1466.7 тн буюу нийт борлуулалтын гүйцэтгэл 34 хувьтай байна.
Нийслэлийн 6 дүүргийн 150, Дархан-Уул аймгийн 108 худалдааны төв болон хүнсний дэлгүүрт дээр дурдсан аяны хүрээнд борлуулж буй үхрийн махыг 5500 төг, хонины махыг 5300 төг, ямааны махыг 4400 төгрөгөөр тус тус худалдаанд нийлүүлж байна.