Бөхийн спортоос олон хос төрсний нэг нь Х.Цогтгэрэл, Д.Сумъяа нар юм. Тэгвэл манай бөхчүүдийн хуримын тов гараад байгаа.
Жүдо, самбо бөхөөр 16 наснаасаа хичээллэж эхэлсэн Хөдөлмөрийн баатар Д.Сумъяа өдгөө дэлхийд 6911 оноогоор жиндээ тэргүүлэн манлайлж, Монголынхоо нэрийг тив дэлхийд мандуулан цуурайтуулж буй бахархам гавъяатай бүсгүй.
Харин түүний насны ханиар тодорсон азтай залуу болох Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат жүдо бөхийн ОУХМ, аймгийн арслан Х.Цогтгэрэлийг спорт, тэр дундаа бөх сонирхогчид андахгүй биз ээ. Гэргий болох бүсгүйгээ Х.Цогтгэрэл арслан өнгөрсөн жил гуйсан байдаг юм. Д.Сумъяагийн гэр бүл ч гуйлгыг хүлээн авч тэд ийнхүү ирэх наймдугаар сарын билэгт сайн өдрийг сонгон хуримаа товлоод буй гэнээ.
Дэлхийн аварга маань одоо хуримын бэлтгэл ажилдаа ороод, тун чиг завгүй гүйж яваа сурагтай.