АНУ-ын төрийн департамент, хэдийгээр Пхеньяны зүгээс, АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуультай холбогдуулан уулзалтыг хойшлуулахыг сануулж байгаа ч Дональд Трамп болон Хойд Солонгосын тэргүүн Ким Чен Ынтэй уулзах бэлтгэл ажиллагааг үргэлжлүүлж байна. “Ким Чен Ын урьд өмнө нь АНУ болон Өмнөд Солонгос цэргийн хээрийн сургуулиа үргэлжлүүлэх шаардлагатайг ойлгож байна”-гэж Төрийн департаментын төлөөлөгч Хизер Наурет мэдэгдээд Трамп болон Кимын уулзалтын бэлтгэл ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар нэмж хэллээ.
Уг уулзалт нь Сингапурт зургадугаар сарын 12-нд хийгдэх ёстой. Гэвч АНУ болон Өмнөд Солонгосын хамтарсан хээрийн сургуультай холбогдуулан Сөүлтэй таван сарын 16-нд хийх хэлэлцээрийг зогсоосноо өнөөдөр мэдэгдээд өдөөн хатгалга гэж нэрлэсэн. Түүнээс гадна Пхеньян Вашингтоныг өмнөх хэлэлцээрийн талаар “Сайн эргэцүүлэх”-ийг уриалсан байна.
Ц.Пүрэвдорж