Дэлхийн хөлбөмбөгийн спортын алдартай оддын нэг Аргентин улсын иргэн Диего Армандо Марадона Беларусь улсын хөл бөмбөгийн салбарт ажиллахаар болжээ. Тэрээр Беларусь улсын Брест хотын “Динамо” багийн стратегийн хөгжлийн асуудлыг хариуцах бөгөөд мөн тус улсын “Динамо Брест” хүүхдийн академийг ч давхар хариуцаж ажиллахаар болсон байна. Тэрээр энэ тухайгаа өөрийн инстаграм хуудсандаа бичжээ. Гэхдээ тэрээр ОХУ-д болох ДАШТ-ий дараа энэ ажилдаа орох юм байна. Энэ мэдээнд итгэхгүй хүн байж болох ч үнэхээр Диего Армандо Марадона Брестийн багтай 3 жилийн гэрээ байгуулсан байна.
Диегог Беларусьт ирнэ гэх яриа өнгөрсөн амралтын өдрүүдэд гарсан бөгөөд гэхдээ түүнийг дасгалжуулагч болно гэж ярьж байв. Дараа нь спортын захиралын албан тушаал яригдаж, эцэст нь ийнхүү ерөнхийлөгч буюу Удирдах зөвлөлийн тэргүүн болжээ. Хачирхалтай нь Марадонаг танилцуулах ёслол болон хэвлэлийн бага хурал Брест хотод биш АНЭУ-ын Абу-Дабигийн “Emirates Palace” зочид буудалд болох гэнэ. Диего Марадона нь өнгөрсөн зууны дэлхийн алдартай хөлбөмбөгчдийн нэг бөгөөд 1982 оноос хойш тэрээр албан ёсоор домогт хөлбөмбөгч Пелегийн дараах нэрт хөл бөмбөгчнөөр тодорсон юм.