Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос телевизийн мэдээллийн хөтөлбөрт оролцож хуурамч, хольцтой шатахуун, дизель түлш зарагдаж байгаа талаар мэдээлэл өгчээ.
Мөн тус холбооноос шатахуун, дизель түлшийг шинжилгээнд оруулахад тухайн бүтээгдэхүүний октан тоо байх ёстой хэмжээнээс 4-5 дахин бага эсхүл хэт өндөр, шаталтын хэмжээ хүрэхгүй, тунадастай зэрэг зөрчил илэрсэн байна. Харин манай улсын төрийн байгууллагууд эдгээр борлуулагчдын нэрсийг зарлахаас татгалзжээ.
Тиймээс ОХУ, БНХАУ-д давхар шинжлүүлэхээр өгч тухайн хоёр орны шинжилгээний хариуг ирэхээр олон нийтэд мэдээлнэ гэдгээ Монголын Шатахуун хэрэглэгчдийн холбооноос мэдэгдсэн байна.