Японд $44 сая долларын алт нууцаар эх орондоо авчирсан хууль бус наймаачдын сүлжээг илрүүлжээ. Одоогоор долоон сэжигтнийг баривчилсан бөгөөд тэдгээрийн дотор гангестр-якудза байсан талаар тавдугаар сарын 16-д Kyodo агентлаг мэдээлэлжээ.
Гонконгоос давхар ёроолтой шилэн хэрэгслийн хайрцаганд алт нууцаар тээвэрлэж ирсэн талаар ТАСС мэдээлэлж байна. Тэмдэглэснээр бол Азийн бусад оронтой харьцуулахад Японд алт өндөр үнэтэй байдаг талаар хууль бусаар наймаа хийгчид ярьжээ.
Тавдугаар сарын 4-д Вьетнамын Хошимин хотод хууль бусаар кокаин тээвэрлэсэн орос эмэгтэй Мария Дапиркед насаар нь хорих ялаар шийтгэсэн. Түүний тусгайлан төхөөрөмжилсөн саванд 2,7 кг кокаин нууцаар авч явсныг илрүүлсэн юм. Мария хар тамхи байсныг огт мэдээгүй, тэр чемоданыг Таиландад танилцсан түүний найз бэлэглэсэн гэж мэдэгдсэн юм.
Ц.Пүрэвдорж