БНАСАУ-ын тэргүүн Ким Чин Ин, Солонгосын хөдөлмөрийн намын цэргийн төв комиссыг анх удаа хоёр жилийн хугацаанд хуралдуулахдаа, улс орны хүчний байгууллагт хүний нөөцийн асуудлаар шинэчлэл хийх асуудал хэлэлцсэн талаар Солонгосын мэдээллийн төв агентлаг мэдээлэлжээ.
“Намын цэргийн төв комиссын зарим гишүүдийг албан тушаалаас чөлөөлөх, шинээр дэвшүүлэх болон өөр албан тушаалд томилогдох хүчний байгууллагын хэд хэдэн албан тушаалтнуудыг өөр албан тушаалд шилжүүлэн томилох, шинэ боловсон хүчний талаар авч хэлэлцсэн талаар” БНАСАУ-ын албан ёсны мэдээлэлд нийтэлжээ.
Түүнчлэн агентийн мэдээллэснээр Ким Чин Ин улс орны болон хувьсгалын “ялагдашгүй зэвсэг”-ийн үнэ цэнийг хамгаалахад армиа уриаллаа.
Урьд өмнө БНАСАУ АНУ-тай Сингапурт зургадугаар сарын 12-нд хийгдэх дээд хэмжээний уулзалтын төлөвлөгөөг өөрчлөхөөр сүрдүүлсэн билээ.
Ц.Пүрэвдорж