Энэ жил 5 жилээ зохиогдож байгаа “Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлтэд оролцохоор мэргэжлийн болон сонирхогчийн нийт 30000 гаруй оролцогчид бүртгүүлжээ.
“Улаанбаатар марафон 2018” олон улсын гүйлт 42 км 192 м, 21 км 095 м, 10 км, 5 км болон 1,5 метрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон гэр бүлийн гишүүдийн гүйлт гэсэн зургаан төрлөөр шилдгүүдээ тодруулна.
Энэ жилийн Улаанбаатар марафонд дэлхийн 30 орны тамирчид оролцож байгаагийн дотор марафон гүйлтээрээ алдартай Кени улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг тамирчин ирж оролцож байгаа ажээ. Мөн манай шилдэг тамирчдаас ОУХМ “Athletic” клубын тамирчин Д.Гантулга, ОУХМ Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа, Л.Отгонбаяр нарын тамирчид 42 болон 21 км-ын зайд уралдана.
“Улаанбаатар марафон 2018” гүйлтэнд Австрали, Америк, Бахрейн, Болив, Итали, Малайз, Канад, Франц, Этиоп, Япон, ОХУ, Испани зэрэг дэлхийн 30 орны 400 гаруй тамирчид оролцохоор бүртгүүлсэн байна.