Чөлөөт бөхийн “Journeymen Cliff Keen” залуучуудын олон улсын тэмцээн тавдугаар сарын 19-20-нд АНУ-ын Нью-Йорк хотын Лейк Плэсидэд боллоо. Манай улсаас 74 кг-ын жинд өсвөр үе, залуучуудын улсын аварга, Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн тамирчин Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ түрүүлэв. Тэрээр нийт дөрвөн барилдаан хийж алтан медалийн эзэн болсон байна.
Тэмцээнд АНУ, Монгол, Канад, ОХУ, Итали, Казахстан, Швед, Швейцарь, Кыргызстан, Унгар, Камерун гэсэн 11 орны залуу бөхчүүд өрсөлджээ.