9 дүгээр сарын 1-ний өглөө Хөххот, Шилийнгол, Хөлөнбуйр хотод Дундад улсын ард түмэн Японы эсрэг дайн болон Дэлхий нийтийн Фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ зохион байгуулав.
Хөххотын Үчуань шяний Даланхар уулнаа Японы эсрэг партизан дайны суурин газрын дурсгалт хүрээлэнд Даланхар уулын Японы эсрэг дайнд үрэгдсэн дайчддаа хүндэтгэл үзүүлэн цэцэг өргөв. Уг ажиллагаанд энгэртээ гавьяаны тэмдгээ гялалзуулсан ахмад дайчид, удирдах албаны хүмүүсээс аваад энх тайван цагт эрдмийн жолоог атгагч сурагч багачууд хүндэтгэлтэйгээр оролцов.
Даланхарын Японыг эсэргүүцэх суурин газар бол Дундад улсын Японыг эсэргүүцэх 19 суурин газрын нэг юм. Түүнчлэн Шаньши, Сүйюань нь Японыг эсэргүүцэх суурин газрын чухал бүрэлдэхүүн хэсэг нь болно. Зүүн зүгт Хүйтэн шил, баруун тийш Бугат, Гү-Янь, өмнө зүгт Хатангол, Цагаан хэрэм, хойд зүгт Дөрвөд хошууг хамарна. Энэхүү дайны халуун цэгт байрлах Даланхарын Японыг эсэргүүцэх цэргийн анги шуугих суман дундуур сөрөн, 1938 оны 9 дүгээр сараас 1942 оны 10 дугаар сар хүртэл 500 гаруй удаа дайн болжээ.
Хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Хөххот болон Үчуань шяний удирдах албанаас хүрэлцэн ирсэн ахмад дайчиддаа хүндэтгэл үзүүлсэн бол тус шяний дунд сургуулийн хоёр сурагч \”Үндэстний зориг санаа” нэртэй шүлэг уншиж, залуу үеийнхний нэгэн төлөөлөл эх орны төлөө сэтгэлээ илэрхийлсэн байна.
Мөн энэ цаг үед Шилийнголын Нам засгаас зохион байгуулсан \”Өнгөрсөн түүхээ цээжилж, үрэгдсэн баатруудаа санан дурсаж, энх тайвныг дээдлэн, ирээдүйгээ цогцлон байгуулах\” нь гол сэдэвт Японы эсрэг дайн болон Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээ Долоннуур шяний үрэгдсэн баатруудын дурсгалын хүрээлэнд болов. Шилийнгол аймгийн удирдлага, Японыг эсэргүүцсэн ахмад цэрэг, Долоннуур шяний байгууллага нэгжийн ажилтан, цэрэг дайчид, сурагчдын төлөөлөгч оролцов.
Хөлөнбуйр дахь үйл ажиллагаа нь фашизмын эсрэг дайны Хайлар дахь дурсгалын хүрээлэнд болж, оролцсон хүмүүс долоон эгнээ болж жагсан, Японы эсрэг дайн болон Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ойг тэмдэглэв. Ёслолын ажиллагааны дараа Дэлхий нийтийн фашизмын эсрэг дайны Хайлар дахь дурсгалын хүрээлэнгийн музейд айлчилж, Хөлөнбуйрын нутагт гарсан Японы эсрэг дайны түүхийг эргэцүүлэв.
Он цаг өнгөрсөн ч түүхийн үнэн хэвээрээ, энх тайван цаг гэмээнэ хүн төрөлхтний эвийн түшигт бадамлан орших нь учигтай.