Бэлгийн хүчирхийлэл болон бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутгагдаад буй Холливудын кино ертөнцийн домог болсон продьюсер Харви Вейнштейнийг нэг сая доллараар батлан даалтад гаргажээ. Өдгөө 66 настай Вейнштейн GPS мөрчийг биендээ зүүлгэхийг зөвшөөрч, пасспортоо цагдаагийн газарт хураалгасан байна.
Тэрээр зүй бусаар бэлгийн дарамт үзүүлээгүй хэмээн мэдэгдэж байгаа бол өмгөөлөгч нь түүнийг гэм буруугүй хэмээн үзэж байгаа аж.
Вейнштейнийг хүчингийн хэрэгт буруутган гомдол гаргасан жүжигчин Роуз МакГован “түүний хохирогчдын хувьд гайхалтай өдөр тохиож байна” хэмээгээд “Энэ бол маш тэмдэглүүштэй мөч юм. Эрх мэдлээрээ далайлган хүчирхийлэл үйлдэгчдэд хүндхэн цохилт өгсөн явдал боллоо. Гэхдээ энэ бүхэн ердөө эхлэл юм, цаашид бид төгсгөлийг нь хүртэл тэмцэж чадвал ялалт байгуулж чадна аа” гэжээ.
Ийнхүү нэрт продьюсерын бэлгийн хүчирхийлэл, дарамт үзүүлдэг байсан хэргүүд илчлэгдэж шуугиан тарьснаас хойш #MeToo хөдөлгөөн өрнөж, дэлхийн олон улс оронд эмэгтэйчүүдийн тэмцэл үргэлжилсээр байгаа юм.
Зөвхөн Вейнштейний эсрэг 70 эмэгтэй гомдол гаргажээ.
Орчуулсан Б.Болормаа