Дуучин Робби Вилльямс, түүний дууны зохиолч хамтрагч Гай Чамберс нар Дэвид Валльямстай хамтран “The Boy in the Dress” буюу “Даашинзтай хөвгүүн” мьюзиклийн шинэ хувилбар дээр хамтран ажиллахаар болжээ.
“Daily Mail” сонины мэдээлснээр энэхүү алдартай мьюзиклийн шинэ хувилбарыг 2019 оны Зул сарын баярт зориулан гаргахаар төлөвлөжээ. Найруулагчаар нь “RSC”-ийн Урлагийн дарга Грег Доран ажиллаж байгаа аж.
Тэд мэдэгдэлдээ, “Бид урлагийн маш олон янзын төслүүд дээр ажилласаар ирлээ. Энэ удаад урлагийн ертөнцийн алдартнууд Робби Вилльямс, Гай Чамберс, Дэвид Валльямс нартай хамтран энэхүү мьюзиклийн цоо шинэ хувилбар дээр ажиллахаар болсондоо маш их баяртай байна” гэжээ.
Орчуулсан Б.Болормаа