Малчид, тээвэрчид, ард иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас, нойтон цас орж, салхи шуургатай байхыг анхааруулж байна.
2018 оны 05 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Зүүн аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, хур тунадас орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг болон Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 хэм, Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод, Дарьгангын тал нутгаар 15-20 хэм, Их нууруудын хотгор, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 хэм, бусад нутгаар 18-23 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо шиврэнэ. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. 14-16 хэм дулаан байна.
2018 оны 05 дугаар сарын 28-наас 06 дугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 31-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, хур тунадас орно. Салхи 29,31-нд баруун аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. 28-нд нутгийн баруун хагаст, цаашдаа ихэнх нутгаар халж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 21-26 хэм, говийн бүс нутаг, Орхон-Сэлэнгийн сав, Дорнод Монголын тал нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.