БНАСАУ-ын тэргүүн Ким Чин Ин Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй цэрэггүй бүсэд Пханмунжомын байранд уулзалт явууллаа. “Бид нээлттэй ярилцлага явууллаа. Бид үр дүнд хүрэхийн тулд бүх хүчээ зориулах болно”-гэж Хойд Солонгосын талаас хэлснийг Yonhap News Agency иш татжээ.
Мөн Мун Жэ Ин, Ким Чин Ин-ыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахыг уриалсан талаар нийтэлжээ.
“БНАСАУ-АНУ-ын хоорондох өндөр төвшний уулзалтыг урьд өмнөхөөс илүүтэй хүлээж байна. Өнөөдрийн бидний уулзалт харагдаж байгаагаас илүүтэй маш чухал уулзалтын талаар хамтдаа ажиллаж байгаа маш чухал гэж би бодож байна”-гэж Мун Жэ Ин хэллээ.
Ким Чин Ин дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахад туслалцаа үзүүлсэн Өмнөд Солонгосын ерөнхийлөгчид талархал илэрхийлж, түүнд “оролцохоор шийдсэн” гэдгээ илэрхийлснийг Хойд Солонгосын мэдээллийн агентлаг иш татжээ.
Трамп ч мөн урьдын адил БНАСАУ-ын тэргүүнтэй уулзахаар төлөвлөж байна гэжээ. “Үүн дээр олон хүмүүс ажиллаж байна, тэгээд ч муугүй урагшилж байна. Бид зургадугаар сарын 12-д Сингапурт болон уулзалт өөрчлөгдөхгүй гэж үзэж байна”- гэсэн түүний сэтгүүлчдэд хэлсэн үгийг АР иш татжээ.
Таван сарын 24-д трамп Ким Чин Ин-тэй уулзахаас татгалзсан. Гол шалтгаан нь Пхеньяны сүүлчийн нэг мэдэгдлийг “хэт хорсол, илэрхий дайсагналаа ” илэрхийлсэн гэж нэрлэсэн юм. Түүнээс гадна Цагаан ордон БНАСАУ-ыг Пунайн дахь цөмийн туршилтын талбайд цооногоо устгавал ирээдүйн явцад ашиглаж болох талаар мэдэгдэж байсан билээ.
Ц.Пүрэвдорж