БНХАУ-н Ченгду хотноо ФИБА 3х3 холбооноос зохион байгуулсан энэ улирлын долоо дахь дэлхийн гранпри тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Манай улсаас энэ удаагийн тэмцээнд Ховд болон Улаанбаатар гэсэн мэргэжлийн багуудаа оролцуулснаас гадна манай эмэгтэй баг анх удаагаа мэргэжлийн тэмцээнд оролцсон юм.
Манай эмэгтэй багийн хувьд БНХАУ, Серби, Индонези зэрэг улсын багуудтай тэмцээний В хэсэгт хэсэгт багтсан юм. Эмэгтэй баг хэсгийн эхний тоглолтоо Индонези улсын залуу бүрэлдэхүүнтэй багийн эсрэг хийж хожсон хэдий ч дараагийн тоглолтууддаа БНХАУ болон Сербийн багуудад хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Харин Ховд багийн урьдчилсан хэсэгт тоглож Литвийн Вилкавискас болон Чехийн Мариенбад багуудыг хожиж үндсэн С хэсэгт Улаанбаатар болон Сербийн Белгради багуудтай тоглосон юм. Гэхдээ Ховд баг үндсэн хэсэгт хожил авч чадалгүй тэмцээнээ өндөрлүүлсэн бол Улаанбаатар баг хэсэгтэй хожигдолгүйгээр хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар Улаанбаатар баг 8/1 шигшээ тоглолтод ОХУ-н Москва багтай хийж 21-17 харьцаатай хожиж шилдэг дөрөвт багтаад Витец багт хожигдсноор тэмцээний 3-р байрт шалгарсан юм. Тус тэмцээний тэргүүн байрыг дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Сербийн алдарт Лиман баг эзэлсэн бол Витец баг дэд аварга болсон юм.
Дашрамд дурьдахад, дараагийн дэлхийн гранпри тэмцээн зургадугаар сарын 2-3-нд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо их жанжин Сүхбаатарын талбайд болох гэж байна. Мөн U23 насны дэлхийн үндэстнүүдийн лигийн тэмцээн зурагдугаар сарын 1-3-нд манай эх оронд болно.