Үндэсний статистикийн хорооноос Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монгол хүүхдийн тухай сонирхолтой тоон баримтыг гаргалаа.
Статистик баримтаар Монгол Улсын нийт хүн амын 36.3 хувь буюу 1.2 сая нь хүүхдүүд байна. Тэдний 589.5 мянга нь хүү, 563.9 мянга нь охин.
Улсын хэмжээнд 2017 онд 75321 хүүхэд мэндэлсэн ба үүнээс 51912 хүүхэд хотод, 23409 хүүхэд хөдөө орон нутагт төрж айл гэрт аз жаргал, гэрэл гэгээ нэмжээ.