Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте тус улсын шүүхийн хараат бус систем аюул занал доор оршиж байна гэж хэлсэн НҮБ-ын Хүний эрхийн тусгай илтгэгч Диего Гарсиа-Саяныг Филиппин улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг сануулан “Чөтгөр рүүгээ тонил” гэж өнгөрсөн бямба гарагт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. Ерөнхийлөгч Р.Дутерте өмнө нь Филиппиний Ерөнхий прокурор Мария Лурдес Сереног албан тушаалаас нь огцруулах Дээд шүүхийн шийдвэрийг дэмжиж байсан бөгөөд тэрээр Сереног “төрийн дайсан” гэж нэрлэж байжээ. Харин НҮБ-ын тусгай илтгэгч Диего Гарсиа-Саян Филиппиний Ерөнхий прокурор Мария Лурдес Сереног албан тушаалаас нь огцруулсныг эрс зэмлэн буруушааж, энэхүү үйлдэл нь шүүхийн хараат бус байдалд заналхийлж байна гэж мэдэгдэж байсан юм байна. Эргэн сануулхад өмнө нь Филлипиний Ерөнхийлөгч Р.Дутерте АНУ-ын экс Ерөнхийлөгч Барак Обамаг улс орных нь дотоод асуудалд бүдүүлгээр оролцож байна хэмээн шүүмжилж түүнийг “гичиний хүү” хэмээн нэрлэж байсан удаатай юм.