АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трамп Канадад болох Их 7-ын дээд хэмжээний уулзалт болон энэ сарын 12-нд Сингапурт зохион байгуулагдах Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад оролцохгүй гэж мэдэгджээ.
Мелания Трамп тавдугаар сарын 14-нд бөөрний мэс засалд орсон бөгөөд түүнээс хойш олны нүдэнд харагдаагүй юм. Түүний хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришам тэргүүн хатагтайг удахгүй болох Их 7 болон АНУ-Умард Солонгосын удирдагчдын уулзалтанд оролцохгүй гэж мэдэгдсэн бөгөөд тэрээр “Тэргүүн хатагтай болон бид өдгөө Конгресийн төлөөлөгчдийн амралтын асуудал болон Тусгаар тогтонолын баярын өдөр зэрэг арга хэмжээнүүдэд бэлтгэн зав муутай байгаа” гэж хэлжээ.