Бразилийн Бахиа мужаас зарласан төмөр зам барих тендерт Хятадын цахилгаан цэнэглэгч авто машин үйлдвэрлэгч BYD корпораци ялж, 689 сая ам.долларын үнэ бүхий захиалга авчээ. Энэ нь Бразилийн Сальвадор хотын монорэйл хэлбэртэй анхны төмөр замын шугам-BYD “үүлэн төмөр зам” болох юм. Тус төмөр замын шугамыг далай дээгүүр барих юм байна.
“Үүлэн төмөр зам” жижиг, дунд хүчин чадал бүхий төмөр замын шугам бөгөөд жолоочгүй систем зэрэг дээд технологийн тоног төхөөрөмж угсарч, 5 жилийн хугацаанд, 5 тэрбум юаний хөрөнгө оруулалт хийж байгуулах юм. Үүнээс өмнө, BYD корпораци Хятадын олон хот, цаашлаад Филиппин, Камбож, Марокко, Египет зэрэг оронд тус төмөр замын шугамын талаар амжилттай хамтран ажилласан байна.
BYD бол дэлхийн цахилгаан цэнэглэгч тээврийн хэрэгслийн хамгийн том үйлдвэрлэгч бөгөөд дэлхийн 50 гаруй улс орон, бүс нутгийн 240 гаруй хотыг хамарчээ.