Гадна тойруугийн дөрөвдүгээр хэсэг, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд шинээр барьж буй 3 км авто замын ажил суурь хучилтын ажил дуусаж, өнгө хучилт авахад бэлэн болжээ. Нийт ажлын явц 90 хувьтай. Зургадугаар сарын 15-нд шинэ замаа хүлээж авахаар төлөвлөсөн байна.
Энэхүү зам ашиглалтад орсноор Их тойруугийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах онцгой ач холбогдолтой юм. Гадна тойруугийн энэ хэсгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар УБЗЗАГ-ын замчид барьж байна.