Нидерландын нэрт уран зураач Винсента Ван Гогийн бүтээл Париж дахь дуудлага худалдаанд 7,065 сая еврогоор худалдаалагдсан талаар дуудлага худалдааны Artcurial в Twitter-т мэдээллэжээ. “Манханы сүлжээг засварлаж байгаа эмэгтэйчүүд” бүтээлийг 1882 оных гэж тооцдог бөгөөд сүүлийн 20 жилд анх удаагаа дуудлага худалдаанд гарчээ. Анхны өртөг 3-5 сая еврогоор үнэлэгдсэн байна.
“Энэхүү уран зураг нь Ван Гогийн эртний бүтээлд хамаарагддаг аж. Тус зураг эзнээ зургийн мастер болгох суурийг тавьсан”- гэж Artcurial-ийн төлөөлөгч Бруно Юбер тэмдэглэжээ. Тус бүтээл нь Гаагийн Музейд олон жил хадгалагдаж байгаад Монералын дүрслэх урлагийн музейд шилжин ирсэн бөгөөд сүүлийн найман жил Амстердам дахь Ван Гогийн музейд хадгалагдсан байна.
Ц.Пүрэвдорж