Жүдо бөхийн Европын цомын аварга шалгаруулах тэмцээн Испанийн Мадрид хотод зургадугаар сарын 2-3 өдрүүдэд болж өндөрлөлөө. Тус тэмцээний анхаарлын төвд байсан бөхчүүдийн нэг болох Казахстаны жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Г.Отгонцэцэг хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн бөхчүүдийг тэргүүлэн барилдаснаар эхний тойрогт хийлж, Испани, Израйлын бөхчүүдийг ялж, хагас шигшээд үлдсэн байна. Улмаар Испанийн Лаура Мартинест иппонгоор ялагдсан ч хүрэл медалийн төлөөх барилдаанд Белгийн Софи Жураг ялснаар медалийн тавцанд зогссон аж.