Цагаан ордны төлөөлөгч Сара Сандерс АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Хойд Солонгосын тэргүүн Ким Чин Интэй хийх уулзалт Cингапурын цагаар 09.00-д эхлэхийг мэдэгдлээ. Энэ талаар Bloomberg мэдээллэж байна.
Түүний хэлснээр Трамп болон Ким Чин Ин нар Сингапурт зургадугаар сарын 12-нд орон нутгийн цагаар өглөөний 9 цагт уулзна.
Тэгээд, одоо АНУ-ын төлөөлөгчид Сингапурт уулзалт зохион байгуулах эцсийн ажиллагааг зөвшөлцөж байгаа бөгөөд “уулзалт эхлэх хүртэл тэнд үлдэх” юм байна.
Урьд өмнө Оросын ерөнхийлөгч Владимир Путин БНАСАУ, АНУ-ын тэргүүнүүдийн хувийн уулзалтанд Москва ихээхэн найдлага тавьж байгаа талаар мэдэгдсэн билээ.
Ц.Пүрэвдорж