Японы Тохоку Их Сургуулийн инженерүүд Сатоси Тадокорогийн удирдлагын доор гал унтраагч-роботыг танилцуулсан бөгөөд агаарт тогтож гал унтрааж чаддаг талаар IEEE Robotics-аас иш татан HighTech бичжээ.
Нисдэг робот хоолой усны тийрэлтэт хүчийг ашиглан агаарт тогтож чадна. Түүний бүтэц нь цорго болон модультай усны хоолойноос бүрднэ. Инженерүүд хоолойны төгсгөлд модулийн суурийг хийсэн бөгөөд түүний тусламжтайгаар хоолойг агаарт тогтоон галыг унтрааж болох ажээ. Зарим цоргууд нь хоолойд бэхлэгдэх бөгөөд цахилгаан хөдөлгүүрийн тусламжтайгаар робот хоолойг тогтооно. 40 сантиметр бүрт гал унтраагч роботын ажиллах чигийг хянаж чадах мэдрэгч төхөөрөмжүүдийг суурилуулсан байна.
Ц.Пүрэвдорж