-Миний хамар тоос шороотой орчинд ажиллах, эсвэл салхи гарах үед битүүрээд хэд хонодог. Ямар ч vнэр мэдрэхгүй, их хэцүү юм. Өөрийн эрхгvй нус гоожоод… Харшлын эмчид огт vзүүлж байгаагүй. Хамрын дусаалга хэрэглэх, харшлын эм уух зэргээр өөрийгөө эмчилдэг. Ийм байдалтай удаан явах нь муу юу?
МУБИС-ийн оюутан Б.Отгоо -Харшил нь хvнсний бvтээгдэхүүн болон олон янзын химийн бодис агуулсан гоо сайхны бvтээгдэхүүн, угаалгын нунтаг зэргээс шалтгаалдаг хэдий ч ургамлын, тоосонцорын харшил сүүлийн vед тvгээмэл болсон. Энэ нь ихэвчлэн хот суурин газар ургадаг шарилж, халгайн тоосонцортой холбоотой. Харшлын шинж тэмдэг биед илэрсэн vед эмчийн зєвлєгєєгvйгээр дур мэдэн элдэв эм бэлдмэл, тосон тvрхлэг хэрэглэснээр євчнийг улам хvндрүүлж, улмаар тоосонцорын багтраа, астма тусах, арьсны єєрчлєлт болон хамрын хєндийн vрэвсэлтэй, ходоод гэдэсний хямралтай болох аюултай. Ийм тохиолдолд яаралтай мэргэжлийн эмчид хандаж, зєвлвгєа авч, харшил үүсгэгчийн эсрэг тохирсон эмчилгээ хийлгэх нъ илvv vр дvнтэй. Харшлын эсрэг эм ууж, арьсан дээр тос тvрхсэнээр хязгаарлагдахгvй.
Анагаах ухааны магистр, тэргүүлэх зэргийн эмч, Улсын клиникийн төв эмнэлгийн харшил судлалын эмч Т.Рэгзэдмаа