БНАСАУ ба АНУ-ын түүхэн дэхь дээд хэмжээний анхны уулзалтанд Трамп, Ким Чен Ын нар уулзлаа. Уулзалт гүүрээр тусгаарлагдсан Сингапурын Сентоза арал дээрх амралтын “Капелла” зочид буудалд өрнөлөө. “Капелла” буудлын гадна нэг нэгээр БНАСАУ ба АНУ-ын ижил өнгөтэй –цэнхэр, улаан болон цагаан өнгийн зургаан тугуудыг байршуулжээ.
Ким Чен Ын лимузингээс бүдэг үүлэн хөх өнгө бүхий үндэстний костьюмтай, инээмсэглэлгүйгээр буулаа. Дараа нь Трампын машин ойртож ирж зогсоод Трамп цэхнэр костюм, улаан зангиатай бууж ирэв. Ингээд тэд гар барьцгаалаа.
Трамп, Ким Чен Ынтай хийсэн уулзалтаа “том амжилт” хэмээн нэрлэлээ. Хоёр улсын тэргүүнүүд Солонгосын хойгт энх тайвныг тотоох, цөмийн зэвсгийг бүрэн хориглох болон Америк-Хойд Солонгосын харьцааг хэвийн болгох асуудлыг авч хэлэлцэх зорилготой байгаа билээ.
Ц.Пүрэвдорж