1983 оны долдугаар сард АНУ-ын Агаарын хүчнээс оргон зайлсан ахмадыг Калифорни мужаас олж баривчилжээ. Дээд зэрэглэлийн нууц мэдээллүүдийг мэддэг байсан ахмад Вилльям Ховард Хьюс нь Нью Мехико дахь 19 өөр байршилд өөрийн данснаас 28,500 доллар авсан нь илэрсэн байна.
Энэ сарын эхээр хуурамч паспортыг нь шалгасан албаны хүмүүст тэрээр өөрийгөө Барри О’Брайн хэмээн танилцуулжээ. Гэвч худал гэдэг нь батлагдсаны дараа өөрийн жинхэнэ нэрийг Вилльям Хьюс гэдгийг хэлсэн байна.
Тэрээр Агаарын хүчинд байхдаа маш их дарамтан дор ажилладаг байсан учраас ийнхүү нэр, мэдээллээ сольсон хэмээн мэдүүлжээ. Одоогоор түүнийг Калифорнийн Травис агаарын хүчний баазад хорьж байгаа аж.
Вилльям Хьюс нь НАТО-д ажиллаж байхдаа Нидерланд дахь томилолтоосоо эргэж ирмэгцээ ор сураггүй алга болоод байсан юм.
Б.Болормаа